Оном СургуульОном Сургууль
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Манай хамт олон
  • Ономын мэдээ
  • Сургалт
    • Сургалтын төлөвлөгөө
    • Өдөр өнжүүлэх бүлэг
  • Суралцагч
    • Сурагчдын клуб
    • Суралцагчийн эрх, үүрэг
    • Сурагчдад өгөх зөвлөмж
    • Сурагчдын мөрдөх журам
  • Эцэг эхчүүд
    • Эцэг эхчүүдтэй байгуулах гэрээ
    • Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
  • Элсэлт
    • Элсэлтийн журам
    • Сургуулийн дотоод журам
  • Холбоо барих

Ономын ДАШДОРЖ

Оном сургуулийн үүсгэн байгуулагч, захирал

Email
Facebook

БИДНИЙ ТУХАЙ

  • Захирлын мэндчилгээ
  • Манай хамт олон
ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Эрхэм хүндэт эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууддаа 2015-2016 оны хичээлийн жилийн мэнд хүргэж амжилт хүсье.
Манай сургуулийн үндсэн зорилго бол онолын болон практик үйл ажиллагаанд сэтгэн бодохуйн талаар дэвшигдсэн шинжлэх ухааны ололтуудыг өөрийн сургуулийн онцлогт тохируулан дэлхийн боловсролын стандартад нийцүүлэн сургах болно. Өөрөөр хэлбэл хүүхдийн сэтгэхүйн үйлийн хөгжлийн ерөнхий зүй тогтолд нийцүүлэн сургалтаа явуулах бөгөөд энэ нь сургах сурах үйлийн бүтээмжийг дээшлүүлж сургалтыг чанарыг эрс дээшлүүлнэ.
Хүүхдийн сурах идэвх сонирхол, сэтгэн бодох чадварыг тасралтгүй хөгжүүлж, бие даан амьдрах арга ухаан, хүмүүнлэг сэтгэлтэй, багаар хамтран ажиллах чадвартай өв тэгш иргэдийг хүмүүжүүлэхээр бид хичээн ажиллаж байгаа бөгөөд бидэнд итгэл хүлээлгэн цаг ямагт дэмжин тусалж, хамтран ажилладаг эцэг эхчүүддээ талархал дэвшүүлье.
Нийт сурагчид, эцэг эх ахан дүүс монголын нийт хүүхэд багачууд, багш нартаа сайн сайхныг хүсэн ерөөе!
Зөв бодомжтой оюун ухаанлаг байдал дэлгэрэг. Оном сургууль шинжилгээ судалгааны талбар, сайн үйлсийн өлгий байг.

Сургуулийн захирал О. Дашдорж

  • Ономын мэдээ
  • Холбоо барих
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. © 2020 он Onom School