Нүүр хуудас
Бидний тухай
Захирлын мэндчилгээ
Манай хамт олон
Ономын мэдээ
Сургалт
Сургалтын төлөвлөгөө
Өдөр өнжүүлэх бүлэг
Суралцагч
Сурагчдын клуб
Суралцагчийн эрх, үүрэг
Сурагчдад өгөх зөвлөмж
Сурагчдын мөрдөх журам
Эцэг эхчүүд
Эцэг эхчүүдтэй байгуулах гэрээ
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
Элсэлт
Элсэлтийн журам
Сургуулийн дотоод журам
Холбоо барих
Эцэг эхчүүд
Эцэг эхчүүдтэй байгуулах гэрээ
Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
Ээжүүдээ хүүхдийнхээ сэтгэхүйг хөгжүүлэх 10 аргад суралцаарай
Загас, шинэхэн ногоо зэрэг аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглүүлээрэй. Дан мах гурил өгчихөөд муу сурлаа хэмээн зэмлэж болохгүй. Залуу тархинд шим тэмжээлтэй хүнс хэрэгтэй.
Ногоон цай уулга : энэ цайны найрлаганд орсон кофеин нь тархины эд эсийг тэжээгч үйлчилгээтэй байдаг гэнэ.
Комьпютер тоглоомын оронд үгийн сүлжээ бөглүүл: уураг тархины өсөлт хөгжилтөнд бодож сэтгэж таадаг үгийн сүлжээ тун сайн.
Сэтгэлзүйн хямрал ачааллаас сэргийл : сэтгэлзүйн багахан хямрал айдас, түгшүүр таны хүүхдийн бяцхан тархины өсөлтийг далдуур боомилж байдаг. Хэт ачаалал өгөх хэрэгггүй, найз нөхөдтэйгөө тоглох, хоббигоо хөгжүүлэх цаг зав гаргаж өг.
Удаан анхааралтай уншдаг болгож сурга: уураг тархи удаан нухацтай уншиж үзэж олж авсан мэдээллийг илүү сайн хадгалдаг. Хэт хурдан уншиж тогтоох нь яваандаа мэдээллээ алдах мартах байдалд оруулдаг.
Биеийн тамираар хичээллүүлж цэвэр агаарт гарга: хөдөлгөөн уураг тархины цусны эргэлтийг сайжруулдаг бол цэвэр агаарын ач тустай маргах хэрэггүй биз.
30 минутын нойр : үдийн үед хүүхдээ 20-30 минут унтуулан амрааж бай. Энэ амралт тархины ажиллах чадварыг эрс сайжруулдаг.
Эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг алдаа
Хүүхдийг сонсдоггүй.
Ажлаа хүүхдээсээ илүүд үздэг.
Хүүхэдтэйгээ нээлттэй байдаггүй.
Хүүхдэд анхаарал тавьдаггүй
Хүүхдээ буруу дутуу ойлгодог.
Хүүхдийг ойлгохгүй өөрийнхөөрөө байлгах.
Хүүхдээ хэтэрхий дураар нь байлгах.
Таныг ажиллаад ядарсанд хүүхэд буруугүй
Ядарч болохгүй.
Таныг гэртээ ядарсан ир
сэнд чинь тан
ай хүүхэд буруугүй. Тэгээд ч таныг яагаад цухалдаад байгааг
тэд
ойлгохгүй. Хаалгаараа орж ирэнгүүт
ажли дээрх
бүх асуудлыг март.
Ажлынхаа тухай битгий ярь, тэгвэл хүүхэд чинь ажлаа түүнээс илүүд үзэж байна гэж бодно. Гэр тань албан газар чинь биш шүү.
Хүүхэдтэйгээ харьцах, ямар нэгэн зүйл хамт хийх нь бүхнээс чухал.
Таныг хоол хийж байхад эсвэл гэрийн ажил хийж байхад хүүхэд чинь тан
ь
дээр ирвэл түүнийг бүү хөө.
Алив асуудлыг нь сонс, ярилц, зөвлө. Хүүхдийнхээ хувьд та л хамгийн шилдэг нь. Хүүхэд бол хүн бөгөөд хоол, ажлыг дараа хийж болно.
Хүүхэд гэр бүлийн тэгш бүрэн эрхт гишүүн, тэр танд туслагч гэдгийг сана. Хүүхдээр таатай бус гэрийн ажил хийлгэж битгий гадуурхах. Ойр зуурын гэрийн ажил болох сав суулга, шал угаах гэх мэт ажлыг даатга. Гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг ойлгуул.
Хүүхдийн өмнөөс нь орж ийм амархан гэж асуудлыг нь бүү шийд. Дуучин Т. Ариунаагийн “Асуудал” дууны клип танд нэгийг ойлгуулах байх /үзэхэд илүүдэхгүй/. Та том хүн, зөвхөн энэ шалтгаанаар л та бүх асуудлыг шийддэг. Хэрвээ таны хүүхэд ирээдүйд өөртөө итгэлтэй, хүчтэй болж бусад орчин үеийн хүүхдүүдээс ялгарч байхыг хүсч байвал түүнд чадварлаг, авхаалжтай мэт сэтгэгдэл төрүүлэхээр харьц.
Гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийж байгаа гэдгийг ойлго. Хэрвээ ажил таны хувьд амьдралын зорилго бол
,
хүүхэд гаргаад хэрэггүй. Тийм гэр бүлд байгаа хүүхдүүд аз жаргалгүй байдаг. Хурдан өсч том болохыг хүсдэг. Энэ бол зохисгүй гэр бүлийн шинж.
Сонсож сур. Ихэнх эцэг эхчүүд хүүхдийнхээ хэлж байгаа үг, яриаг нэг их ач холбогдолгүй гэж үздэг. Үнэн хэрэгтээ бол хүүхдийн хэлж ярьж байгаа зүйлс, хийж байгаа зүйлс таных шиг их чухал байдаг.
Хүүхэд эцэг эхчүүдээсээ ойролцоогоор насанд хүртлээ 500,000 асуулт асуудаг байна. Хэрвээ та хүүхдийн хийж байгаа зүйл, сонирхож байгаа зүйлд тоомсоргүй хандах юм бол та нарын хооронд үл итгэлцэл бий болно. Хүүхдийн хийсэн зүйлийг дүгнэж цэгнэхдээ гол нь биш, харин тэднийг ойлгох хэрэгтэй.
Хүүхэдтэйгээ зөвлөлд. Таны ажил дээрээ хийдэг зүйлийг хүүхэд чинь сонирхдог гэдэгт итгэ. Өөрийнхөө үзэл бодол, сэтгэл догдлолын талаар түүнд ярь. Хүүхэд том хүний ажлыг ойлгох болоогүй байна хэмээн битгий бод. Энэ тийм биш. Тэр олон зүйлийг ойлгохгүй ч, сэтгэл хөдлөлийг маш сайн мэдэрдэг, тиймээс хүүхдийн үгийг сонсох хэрэгтэй.
Хүүхдийн материаллаг хангамж танаас хамааралтай гэдгийг түүнд бүү сануул. Энэ нь хүүхдийг
би хэрэгцээгүй нэгэн хэмээн
гомдо
о
ход хүргэдэг.
Хүүхдээсээ уучлал гуйж сур. Та буруу зүйл хийсэн, алдаа гаргасан бол түүнийхээ төлөө хүүхдээсээ уучлал гуйх хэрэгтэй. Та түүний өмнө хариуцлага хүлээсэн хүн гэдгээ бүү март.
Хайртай гэдэг үгийг байнга хэл. Энэ үгийг хэллээ гээд алт унахгүй ч энэ үгээр хүүхэд тань өөрийнхөө үнэ цэнийг тодорхойлож байх болнo
Хүүхдийн нийгэмч чанарыг хөгжүүлээрэй
Хүүхдийн нийгэмч чанар гэдэг нь үе тэнгийн хүүхдүүд болон насанд хүрэгсэдтэй зөв сайхан холбоо тогтоон харилцдаг байх чадвар юм. Эцэг эхчүүд хүүхдийн хүмүүжилд хандах хандлагаас аав ээж хүүхдүүдийн хоорондох харилцааны хэв загвар бүрэлдэн тогтож, энэ нь сургуулийн насны хүүхдийн нийгэмч чанарын хөгжилд нөлөөлдөг. Тиймээс хүүхдээ анзаарч тоодоггүй, дэмжиж тусалдаггүй, сайн бус харилцаатай айлын хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ харилцахдаа ихээхэн бэрхшээл амсч нийгэмд дасан зохицоход нь хүндрэл учирдаг.
Ахлах сургууль бол хүүхдийн хувьд өөрөө өөрийгөө хариуцдаг хувь хүн болох хамгийн анхан шатны нийгэм нь болох бөгөөд үүнд дасан зохицох нь мэдээж хүнд хэцүү байдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ зөв харилцаж сурах нь хүүхдийн нийгэмч чанарыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг сайтар анхаараарай.
Зурагт үзэх нь хүүхдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхдээ уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суугаад мөн чиг амар шүү. Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд тун сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа 0-3 насны хүүхдэд зурагт удаан үзүүлэх нь хамгийн аюултай гэсэн судалгаа байдаг байна.
Зурагт үзэх нь:
• Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц хэл ярианы хөгжилд их тустай байдаг.
• Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй.
• Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шүү дээ. Цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, чээжлэх чадавх буурах, хараа муудах, цусны даралт өндөр болох магадлал өндөр байдаг.
• Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэдгийг та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 настай хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Сайн аав ээж байх 10 зарчим
1. Хэдий таниас төрсөн ч гэсэн хүүхэд тань бие даасан хувь хүн гэдгийг санаж аливаад хүүхдийнхээ санаа бодлыг сонсож зөвшилцөж байх хэрэгтэй шүү.
2. Хэдийгээр бид хүүхдээ чин сэтгэлээсээ, хязгааргүй хайрладаг ч түүнийгээ зөв илэрхийлдэг байх хэрэгтэй.
3. Ээж, аав хоорондоо нэг үзэл бодлоор хүүхдэдээ хандаж байгаарай. Нэгнийхээ ярьсныг нөгөөх нь үгүйсгэвэл хүүхэд хэнийх нь ч үгийг авахгүй байхаас гадна илүү олон муу талтай.
4. Ээж аавууд хүүхдэдээ хийж болох зүйл, хийж болохгүй зүйл байдгийг багаас нь хэлж ойлгуулж байх.
5. Ээж аавууд хүүхдээ тэргүүлэгч, шилдэг байхыг сургахаасаа илүүтэй өөрийн хариуцсан зүйлээ сайн хийдэг байхыг сургах
6. Ээж аавууд хүүхдэдээ багаас нь хариуцлагын тухай ойлгуулж өгөх
7. Эцэг эх хүүхдийнхээ хувийн амжилтыг биш, нийгэмд хэрэгтэй хөгжлийн төлөө хүн байхыг сургах
8. Та хүүхэдтэйгээ өдөр тутамдаа энгийнээр ярилцаж байгаарай, ингэснээр элдэв асуудлаас урьдчилан сэргийлж, хүүхдийнхээ хандлагыг таньж мэдэх үр дүнтэй.
9. Зарим ээж аавууд хүүхдийнхээ оронд хичээлийг нь хийж өгдөг, түүнийхээ оронд хичээл хийх аргачлалыг багаас нь заан өгөх хэрэгтэй.
10. Ээж аавууд хүүхдийнхээ хамгийн дуртай зүйл, мөн хамгийн сайн хийдэг зүйл юу болохыг ажиглан сонголтод нь тусалж байх
11. Эцэг эх зүгээр ярьж сургаж байснаас өөрсдөө үйлдлээрээ үлгэрлэн сургавал илүү үр дүнтэй
12. Эцэг, эх хүүхдэдээ сайн багш байхын төлөө байнга суралцаж байх хэрэгтэй.