Нийслэлийн ХУД-ийн Оном дунд сургуулийн сурагчдын мөрдөх журам
Үндэслэл
Монгол улсын Боловсролын тухай хуулийн 45.1, 45.2, БСШУСайдын 130-р тушаал, ЕБС-ийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм, сургуулийн дотоод журмыг хэрэгжүүлэх үндсэн дээр сургалт хүмүүжлийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, багш сурагчид, ажилчдын ажиллах, суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх, сурагчдын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, тэдэнд эрх зүйн мэдлэг, ухамсрыг багаас нь төлөвшүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
Нэг. Суралцагчийн хичээл сургалтын үед баримтлах дэг
1.1. Суралцагч ямар нэгэн шалтгаанаар ирж чадаагүй бол шалтгаанаа АУБ-д мэдээлж , шаардлагатай магадлагааг ирүүлнэ.
1.2. Багш байхгүй тохиолдолд сургалтын менежер, хариуцлагатай жижүүр багш нарт мэдэгдэн шийдвэр гаргуулна.
1.3. Суралцагч нь сургуулийн анги танхим, коридорт дараах шаардлагыг биелүүлнэ. Үүнд:
- Гүйхгүй байх
- Ноцолдохгүй байх
- Чанга дуу чимээ гаргахгүй байх
- Хог, цаас хаяхгүй байх
- Цэвэрч нямбай байдлыг эрхэмлэх
- Эд хөрөнгийг хамгаалах, зөв ашиглах
- Хэнийг ч гомдоохгүй байх
1.4. Хичээл, сургалтын үед сурагчийн дүрэмт хувцас өмсөнө.
1.5. Өөрийн авьяас сонирхол, хэрэгцээний дагуу хичээлээс гадуурх клубд суралцаж, хуваарийн дагуу үүргээ биелүүлж, сургуулийн захиргаанаас зохион байгуулж байгаа бусад үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
Хоёр. Хичээл сургалтын үйл ажиллагааны үеэр хориглох зүйл:
2.1. Хичээлийн үед болон бусад албан ажлын үед бохь зажлах, гар утсаар ярих, чихэвчээр хөгжим сонсох зэрэг үйлдлүүдийг багшийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэхийг хориглоно.
2.2. Хичээл сургалтын үед идэвхгүй суух, үймүүлэх, бусдын суралцах үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахыг хатуу хориглоно.
2.3. Хичээл сургалт явагдаж байхад чухал шаардлагагүй бол бусдыг дуудах, хаалгаар шагайхыг хориглоно.
2.4. Өөртөө болон бусдын аюулгүй байдалд нөлөөлөх элдэв зүйл авч явахыг хориглоно.
2.5. Суралцагч нь хаана ч явсан тамхи татах, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хатуу хориглоно.
2.6. Сургуулийн хана, туурга, ширээ сандал зэрэг эд аж ахуйн зүйл дээр элдэв зүйл эрээчих, бичих, зурах болон сургуулийн эд хөрөнгөнд зүй бусаар хандахыг хориглоно.
Гурав. Суралцагч гэртээ болон гудамж талбай, олон нийтийн газарт баримтлах дэг
3.1. Өдөр бүр хичээлээ цагийн хуваариар давтаж, гэрийн даалгаврыг чанартай хийх, амжилттай суралцахын төлөө мэрийнэ.
3.2. Сургууль, багшаас эцэг эхэд хандсан аливаа асуудлыг үнэн зөв, шуурхай танилцуулна.
3.3. Сургуулиас гадуур, олон нийтийн газар, чөлөөт цагаараа явах үедээ Монгол улсын иргэний болон нийтийн дагаж мөрдөх ёстой хууль, дүрэм, журмыг сахиж биелүүлнэ.