Оном СургуульОном Сургууль
  • Нүүр хуудас
  • Бидний тухай
    • Захирлын мэндчилгээ
    • Манай хамт олон
  • Ономын мэдээ
  • Сургалт
    • Сургалтын төлөвлөгөө
    • Өдөр өнжүүлэх бүлэг
  • Суралцагч
    • Сурагчдын клуб
    • Суралцагчийн эрх, үүрэг
    • Сурагчдад өгөх зөвлөмж
    • Сурагчдын мөрдөх журам
  • Эцэг эхчүүд
    • Эцэг эхчүүдтэй байгуулах гэрээ
    • Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж
  • Элсэлт
    • Элсэлтийн журам
    • Сургуулийн дотоод журам
  • Холбоо барих

ӨДӨР ӨНЖҮҮЛЭХ БҮЛЭГ

Манай төвд хүүхэд тань зугаатай байдлаар олон зүйлд суралцаж, гэрийн даалгавраа хийж, шинэ найз нөхөдтэй болж, чөлөөт цагаа зөвөөр өнгөрүүлж гэртээ байгаа мэт тав тухтай орчинд байх болно. Тиймээс та хүүхэддээ санаа зоволтгүйгээр ажлаа хийх бүрэн боломжтой юм. Бид хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд бүх анхаарлаа хандуулж сэтгэн бодох чадварыг хөгжүүлсэн тоглоом тоглуулж, нас насанд тохирсон ном уншуулж ойлгосноо ярих, зурах, дүрд орж жүжиглэх зэрэг хүүхдийн хэл яриа хөгжүүлэн ажиллаж агаар салхинд гаргах, хөнгөн дасгал хөдөлгөөн хийх, бие дааж сурах зэргээр сургалтыг явуулна. Хүүхэд айж эмээх зүйлгүйгээр чөлөөтэй бусадтай ярилцах, бусдыгаа хүндлэх, өөртөө итгэлтэй байх, өөрийгөө үнэлэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой . Мөн шатар, даам дуу, шүлэг, гадаад хэлний түвшинг дээшлүүлэх сургалт үнэ төлбөргүй явуулдаг. Бид хүүхдийг хичээлээр хэт шахахгүй байх, өөрийн хүсэл сонирхлыг харгалзан үзэж хичээлийг хийлгэх зарчим баримталж ажиллаж байгаа бөгөөд чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй ярилцаж өөрийн санал хүслийг хэлж хамтран хичээл хийдэг. Хүүхдийг хэт их шахаж шаардах нь тухайн хүүхдийн хичээл хийх сонирхол буурах, дургүй болох хэт их стрессэнд орох гэх мэт сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс хүүхдийг хүсэл сонирхлынх нь дагуу дэмжин ажиллах, тухайн хүүхдийн чөлөөт сэтгэхүй, бусадтай харилцах харилцаа, өөртөө итгэх итгэл зэргийг нэмэгдүүлж өгдөг.

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
ТОХИЛОГ ОРЧИН

ТОХИЛОГ ОРЧИН

Хүүхэд чөлөөт цагаа өнгөрөөх зай талбай, суралцахад нэн таатай, цэвэрхэн, дулаахан орчинг бүрдүүлсэн

АМТАТ ХООЛ

АМТАТ ХООЛ

Олон жилийн туршлагтай мэргэжлийн тогоочийн амт чанартай хоолыг өдөрт 3 удаа өгдөг.

МЭРГЭЖЛИЙН БАГШ

МЭРГЭЖЛИЙН БАГШ

Бага ангийн багш 1-ээс 5-р ангийн хүүхдүүдэд гэрийн даалгаврын зөвлөгөөг өгч сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулан бэлтгэл бүлэг хичээллүүлдэг.

НЭМЭЛТ СУРГАЛТ

НЭМЭЛТ СУРГАЛТ

Сэтгэхүй хөгжүүлэх IQ-ийн сургалт, англи хэлний анхан шатны хичээл, уламжлалт ой ухааны хөгжөөнт тоглоомтой.

Элсэлтийн журам

Сургалт

  • Сургалтын төлөвлөгөө
  • Өдөр өнжүүлэх бүлэг
Манай хүүхэд энэ жил нэгдүгээр ангид элсэн орсон. Цаг зав муутай бидний хувьд өдөр өнжүүлэх бүлгийг сонгосон. Хичээл дээр заасан зүйлсийн талаар ангийн багшийн зөвөлгөөний дагуу өдөр өнжүүлэхийн багш нь үргэлжлүүлэн зааж, гэрийн даалгаврыг нь давтуулдаг нь хүүхдийг цэгцтэй, зөв сурахад их төхөм болж байгаа гэж эхнэр бид хоёр боддог.

Г. БатжаргалБ. Хүслэнгийн аав
Би хүүхдээ бэлтгэл бүлэгт нь өгсөн. Цэцэрлэгийн бэлтгэл бүлгээс сургалтын системийн хувьд арай илүү санагдсан. Үсэгнүүдээ нүдлээд үеийн хүүхдүүдээсээ суралцаад нэг л их даалгавраа хийе, миний цүнх дэвтэр гэсэн хүн болсон. Хоолны чанарын хувьд үнэхээр сайн. Өдөр өнжүүлэх бүлгээ төгсөөд Оном сургуульдаа элсэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Л. ЦэцэгмааО. Чингүүний ээж
Элсэлтийн журам
  • Ономын мэдээ
  • Холбоо барих
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. © 2020 он Onom School